Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэгт намуудын төлөөлөл оролцож байна. Энэ үеэр "Иргэдийн оролцооны нэгдэл нам"-ын дарга Ц.Оюунгэрэл байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Мөнгө өгөөд хариуд нь намуудын дата баазыг авах гэж байна. Сонгуулийн ерөнхий хороо нийгмийг аюулаас хамгаалах яам болох нь. Учир нь тухайн намын дата баазыг шаардаж, нэхэж авах, өгөхгүй бол намын үйл ажиллагааг түдгэлзүүлэх, сонгуульд оролцуулахгүй гэж боох, төрөөс мөнгө өгөхгүй гэж хавчих зэргээр СЕХ-ны эрх мэдлийг нэмэгдүүлжээ. Хуулийн төсөл дээр ажилласан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт үүнийг болохгүй гэж няцаасан байна. Гэтэл намын үйл ажиллагааг зогсоох заалтуудыг нарийвчлан оруулсан нь нэгэнт байгуулагдсан намуудыг дэглэх гэсэн оролдлого болжээ. Мөн төрөөс намуудад үнэхээр мөнгө өгмөөр байгаа юм бол тухайн намын гэрээ хийсэн байгууллагуудад өгөх хэрэгтэй. Үгүй бол намын данс руу төрийн мөнгө орсныг далимдуулан бүх датаг нь шаарддаг болох гэж байна" гэв.
Сэтгэгдэл (4)