Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар уг хуулийн төслийн тухай танилцууллаа.
Тэрбээр "Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр өргөн бариад байна. Шинэчилсэн найруулгын төсөл 7 бүлэг 46 зүйлтэй. Хуулийн төсөлд онцлох дараах зохицуулалт дээр гол анхаарлаа хандуулсан" гэлээ. Үүнд,
1. Улс төрийн намуудыг хариуцлагажуулах
2. Улс төрийн намуудыг бодлогын институт болгон төлөвшүүлэх
3. Улс төрийн намын санхүүжилт ил тод, нээлттэй шилэн байх
4.Нийгмийн бүлгүүд, гишүүдийн тэгш оролцоог хангах
5.Улс төрийн намуудын дотоод ардчиллыг бэхжүүлэх
6.Иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих зэрэг заалтууд зэрэг орно.
М.Дэвээжаргал