УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр "Зургаа, долдугаар сард ОХУ, Казахстан үүл бууддаг учраас манайд буудах боломжгүй сэмжин үүл орж ирдэг. Ийм үүлнээс бороо ордоггүй. Тиймээс дөрөв, тавдугаар сард үүл буудах зорилгоор Ховд аймагт 100 сая төгрөг төсөвлөсөн. Ховд аймагт ганцхан тендер бий. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ тендерийн гүйцэтгэгч нь шалгараагүй байна.
Дөрөв, тавдугаар сард үүл буудвал чийгшилт нэмэгдэж бороо хур элбэгшинэ. Гэвч энэ ажлыг гүйцэтгэх компани нь одоо болтол тодроогүй байна.
Одоо Ховд аймагт ямар ч цас алга" гэлээ.