Цаг үе, нөхцөл байдалтай холбоотой асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг байр сууриа тодорхойлж, мэдээлэл хүргэлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “ХХААХҮЯ-ны сайдын мэдэгдлийг сонссон. Үүнтэй холбогдуулаад Бүлгийн хурлаас ХХААХҮЯ-ны сайдад тодорхой чиглэлүүд өгч байгаа. Хүнсний хувьсгалын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн ноолуурын үнийг буулгахгүй байх, үүнийг тогтвортой байлгах үүднээс тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Гурилын үнэ болон үр тарианы үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг ийм саналуудыг УИХ-ын гишүүд хэлж, тодорхой чиглэлүүдийг өгсөн.
Хоёрдугаарт, цалин хөлстэй холбоотой асуудлаар. Өнгөрсөн жил цалинг нэмэгдүүлсэн, дээр нь сүүлийн үед өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбогдуулаад цалин хөлс нэмэх шаардлага тавьсан. Үүнтэй холбогдуулж өнөөдрийн бүлгийн хурлаар цалин хөлстэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Сүүлийн үед төрийн албан хаагчдын цалин нэлээн ялгавартай байгаа. Тийм учраас энэ ялгаварлалыг багасгах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, инфляцын түвшин, үнийн өөрчлөлттэй холбогдуулж нэмэх. Мөн цалин хоорондын зөрүү, салбар хоорондын цалингийн сүлжээний зөрүүг арилгах ийм томоохон өөрчөлтийг хийх шаардлага байна гэж бүлгийн гишүүд үзсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн Газарт Амарбаясгалан сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийг бас ажлаа эрчимжүүлж, тодорхой саналыг бэлтгэж боловсруулах шаардлагатай байна гэж бүлгээс тодорхой чиглэлүүдийг өгсөн” гэв.
Р.Батхишиг