Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Нэр бүхий нөхдүүд намайг авлигатай тэмцэх газар шалгуулна хэмээж байна. Шалгуулж болно. Хамгийн гол нь захиалгатай хүн гүтгэж болохгүй. Хардаж болно. Зурагдсан пянз шиг болсон сэдвээр намайг харлуулж, гүтгэж байгаад харамсаж байна. Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод зарим нэг авиа компаниудад давуу байдал олгосон гэх зүйл ярьсан. Урьд нь хэдэн жил хацдаг байсан зүйлийг либералчилсан. Сөүл рүү 2,5 саяаар нисдэг байсан бол одоо 1,5 сая төгрөгөөр нисдэг болсон. Дотоод нислэгийг сэргээх тал дээр Засгийн газар анхаарал хандуулан ажиллаж байгаа.
Хоёр компани нисдэг байсны нэгийг нисдэг болгосон бол би давуу эрх олгосон болох байсан. Харин бодит байдал дээр хоёр компани нислэг үйлддэг байсныг дөрөв болгон нэмэгдүүлсэн.
Мөн Хөгжлийн банкнаас "Говь" компанид зээл авахад нөлөөлсөн гэнэ. Ийм байдлаар гутааж, гүтгэж байгаад харамсаж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХХК хоёр сая гаруй хувьцаа эзэмшигчтэй. Хүн болгон 1072 хувьцаа эзэмшдэг. Хөгжлийн банкны цементийн үлйдвэр барихад зээл авсан. Үүнд мөн намайг нөлөөлсөн гэж байна. Хэрвээ би нөлөөлсөн байдаг бол ийм хүнд нөхцөлтэй зээлийг авахгүй байсан. Энэ бүтээн байгуулалт баруун бүс нутгийн бахархал болсон зүйл. Үүнийг харлуулж байгаад харамсаж байна.
2012 онд Н.Алтанхуягийн засгийн газрын үед концессын тэндер зарласан байдаг. Монгол Улсын өмнөд бүсийг эрчим хүчний дутагдлаас авархын тулд том дэд станц барих ёстой юм байна хэмээн хувийн хэвшлийнхэнд санал тавьсан байдаг. Үүнд Монголын нэг компани, БНХАУ-ын хоёр компани орсон. МИний хамаарал бүхий гэж ярьдаг компани орсон. Үүнтэй холбоотой асуудлаар бий өөрийгөө шалгуулсан. Шалгуулсан баримтуудаа харуулж байна.
Би зургаан дүүтэй. Айлын том хүүхэд. Миний дүү нараас нэг нь төрд ажиллаж байна. Тав нь хувийн хэвшилд ажиллаж байгаа. Улстөрчийн хамаарал бүхий этгээд гэхээрээ төрд ажиллаж, бизнес хийж болохгүй гэж болохгүй. Сүүлийн таван жил миний дүү нар төртэй холбоотой бизнес хийгээгүй.
Намайг гишүүн болохоос өмнө тендерт оролцдог байсан. Арван жилийн өмнөх асуудлыг яриад гүтгэж байна. Шалгуулсан баримтууд бүгд бий. Ямар нэгэн байдлаар хууль зөрччихгүй юмсан. Хулгай хийчихгүй юмсан. Хамаарал бүхий нөхдөө хэл аманд оруулчихгүй юмсан. Төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр шударга ажилчих юмсан гэдэг зарчим барьж ажиллаж ирсэн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)