ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагааны хүрээнд ил тод байрлуулсан мэдээллийн талаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Нийтийн ил тод мэдээллийн хуульд заасан 68 мэдээллийг shilen.gov.mn сайтад file хэлбэрээр нь машинд унших боломжтой хийж, боловсруулж та бүхэнд хүргэж байна. ЖДҮ-г хөгжүүлэх сан, Засгийн газрын бусад сангуудын мэдээллийг ил болгохыг салбарын сайд төрийн өмчийн бодлого зохицуулах газруудад бусад салбаруудад Ерөнхий сайдын албан даалгавруудыг үүрэг болгосон.
Мэдээлэл хариуцагч нар ил тод мэдээллийг үнэн эсэхийг тодорхойлдог учир бид давхар давхар шалгаж, нэгтгэн оруулж байгаа. Цаашид бид Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил болгоно.
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу зургадугаар сарын 1-ээс өмнө мэдээллээ ил болгохгүй бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцож, АТГ шилжүүлнэ.
Төрийн захиргааны байгууллагуудаас
- Нэгдүгээрт, ШШЕГ 85.18 хувиар,
- Хоёрдугаарт, АЕГ 84.72 хувиар,
- Гуравдугаарт, ГЗБГЗЗГ 83.75 хувиар шилэн индексээр бичигдэж байна.
Харин нутгийн захиргааны байгууллагуудаас
- Нэгдүгээрт, Орхон аймгийн ЗДТГ 71.73 хувиар нийтийн мэдээллийн ил тод хуулийг хэрэгжүүлж байгаагаараа,
- Хоёрдугаарт, Баянхонгор аймгийн ЗДТГ 67.1 хувиар,
- Гуравдугаарт, Баян-Өлгий аймгийн ЗДТГ 62.88 хувийн үнэлгээгээр бусдыгаа тэргүүлсэн байна.
Дүүргүүдээс
- Багануур дүүрэг 76.5 хувь,
- Баянгол дүүрэг 76.64 хувь,
- Хан-Уул дүүрэг 63.38 хувийн үнэлгээтэй тэргүүлсэн.
Харин Нийслэлийн дүүргүүдээс Багахангай дүүрэг 43.66, Сүхбаатар дүүрэг 43.5 хувьтайгаар нийтийн мэдээллийн ил тод хуулиар сүүл мушгиж байна.
Та бүхэн shilen.gov.mn сайтад орж аль яам, аль төрийн захиргааны байгууллага ил тод мэдээллийг нийтэлж, аль нь хангалтгүй хагас дутуу мэдээлснийг харж, хянах боломжийг бид бүрдүүлсэн” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)