УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх эсэх саналыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "ЭМД-ын үндэсний зөвлөл үнэхээр эзэн болж чаддаггүй. Эргээд маш их алдагдалд унагаагаад орхидог. Тийм учраас ЭМД-ын үндэсний зөвлөлийн асуудлыг цэгцэлж, өөрчлөх ёстой. Хүмүүстээ ч асуудал нь байгаа юм биш. Маргаан шийдвэрлэх зөвлөл гэж байгаа. Гэтэл асуудлыг ярьж, ярьж шийдвэрлэх гэхээр нэг иргэн шүүхэд маргаан гаргаад орхидог. Тэгэхээр энэ салбарт бодлогын хувьд шинэчлэлт хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-д эзлэх хувь анх удаа 7.6 хувь буюу 1.4 их наяд болсон. Энэ мөнгө яг эзнээ олж чадаж байна уу гэдэгт үндэсний зөвлөл хяналт тавих ёстой. Захиран зарцуулж байгаа сайдын дор удирдлага тавих боломжгүй. Үүнийг мөн шийдвэрлэхийг хүсч байна" гэв.
Д.Батчулуун