УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх эсэх саналыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Даатгалын асуудал бол маш чухал. Тэр дундаа эрүүл мэндийн үйлчилгээ авахад даатгал чухал. Жилд 1.4 их наядын зарлагатай салбар. Энэ бол ард түмний хөдөлмөрөөр олсон мөнгөнөөс өгч байгаа татаас.
Гэтэл өнгөрсөн 30 жилд зөвхөн улстөрчид хулгай хийсэн. Сонгууль дөхөхөөр эрүүл мэндтэй холбоотой олон хөтөлбөрүүд гарч ирдэг.
Угтаа бол улстөрчид энэ сан руу хулгай хийх гэж ороогүй бол иргэд хандив гуйж эмнэлэг явдаггүй байх байсан. Тиймээс төлөөлж орж буй зөвлөлийн гишүүд иргэдийн хөдөлмөр эрхэлж олоод төлж байгаа мөнгийг маш сайн зөв зүйлд зарцуулах хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун