УИХ-ын гишүүн Ц.Туваан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэнд, нийгмийн даатгалыг шимтгэлийг суутган тооцох тухай хууль эцэслэн батлагдлаа. Арван гишүүн уг хуулийг боловсруулсан.
Малчид, фермерүүд, тариаланчид төрөөс авч буй урамшууллаасаа эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломжийг энэ хууль гаргаж өгч байна.
Нийгмийн даатгалын багц хууль дотор нийгмийн даатгалын шимтгэлийн хамрах хүрээг өргөжүүлэх заалт бий. Гурван малчин тутмын нэг нь эрүүл мэндийн даатгал төлж байгаа бол таван малчны нэг нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Эдгээрийг халааснаасаа бэлнээр төлөх биш төрөөс авч буй урамшууллаасаа төлөх боломж бүрдэж байна. Улсын төсвөөс ямар нэг дарамт байхгүй. Нэмэлт санхүүжилт гарахгүй гэдэгээрээ давуу талтай" гэв.
Д.Батчулуун