УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өргөн барьсан хуулийг нь УИХ-аар хэлэлцүүлэхгүй байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүрт буцаан эзэмшүүлэг тогтоолын төслийг өргөн бариад УИХ-аар хэлэлцүүлж чадахгүй байна. Энд ямар эрх ашиг яваад байгааг мэдэхгүй юм. Энэ хуулийн төсөл УИХ-ын даргын ширээн дээр 90 хоног байлаа. УИХ-ын дарга хууль санаачлах бүрэн эрхэд халдаж байна. Дээр нь иргэн бүр өмчтэй болох бодлого таалагдахгүй байна хэмээн харж байна. Монгол Улсын иргэд өмчтэй байх нь УИХ-ын даргад таалагддаггүй юм байна.
Бид хуулийг төслийг хэлэлцүүлээд өгөөч хэмээн гуйж, мөргөх ёстой юм уу. Ард түмнийхээ боломжийг хулгайлсан хэргийг шийднэ. Төрийн албыг төрлийн алба болгосон энэ завхралыг засна.
Хууль тогтоох эрх мэдлийн удирдлагад юу нүүрлээд байгаа юм бэ. Ямар муухай зүйл энд хуримтдагдаад байгаа юм бэ. Үнэхээр хүчин мөхөсдөж байна. Дарамтанд байна." гэв.
Д.Батчулуун