УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ оны хоёрдугаар сард биржээр нүүрсний худалдаа амжилттай зохион байгуулсан. Нийтдээ 416 мянган тонн нүүрсийг борлуулж, 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олсон. 224 мянган коксжих нүүрс, 190 мянган тонн эрчим хүчний нүүрсийг борлуулсан.
Хоёрдугаарт, "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК хоорондын тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт хийсэн асуудал эцэслэгдсэн.
Өнгөрсөн хугацаанд 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох 13.9 сая ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 48 тэрбумын өглөгийг барагдуулж бүрэн шийдвэрлэсэн. Онцгой дэглэм тогтооход ЭТТ 178 нүүрс худалдах гэрээтэй байсан бол үнэлэлт дүгнэлт хийж 101 болгон бууруулсан. Нийтдээ 254.9 тэрбумын зардлын хэмнэлт хийсэн. Энэ мэтчилэн олон асуудал бий. Өнгөрсөн хугацаанд алдаа дутагдал, сахилга батыг сайжруулах ажил хийгдсэн. Цаашдаа олон нийтийн хяналтан дор тус компанийн үйл ажиллагааг сайжруулах, засаглалын оновчтой хэлбэрийг нэвтрүүлэхэд хугацаа шаардлагатай байгаа учраас онцгой дэглэмийг сунгахаар оруулж ирж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)