УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-д БЭТ тогтоосны үр дүнд нүүрсний экспорт 10 сая тонноор өмнөх үетэй харьцуулахад нэмэгдэж, валютын нөөцөд эерэг нөлөө үзүүлж, зарим оффтейк гэрээ ил болсон зэрэг нааштай сайн үзүүлэлт гарсан.
Дутсан нүүрсний асуудал олон хүний анхаарал татаж байна. Жижиг тавантолгой юу, том Тавантолгойд уу. Шийдэгдсэн үү? Оффтейк гэрээтэй холбоотой асуудал их чухал. Нэг том гэрээ үлдсэн байгаа юм байна. Энэ яг ямар компанитай хийсэн гэрээ вэ.
Алдаатай гэрээ юу, эсвэл цаашдаа явах боломжийн гэж үзэж байгаа юу? Онцгой дэглэмийг дахин сунгахаар орж ирж байна л дээ. Онцгой дэглэмийг ямар байдлаар сунгахаар орж ирж байна вэ? Өнөөдрийн түвшинд иргэдийн ногдол ашгийг хэзээнээс хуваарилах вэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)