УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр “Таван Ш” ажиллагаа үр дүнгээ өгч байна. Төрийн өмчийн компанид менежментийн шинэчлэл хэл ам дагуулж байгаа ч урагшилж байна. Төрийн өмчийн байруудыг 20 жилийн өмнөх үнээр түрээсэлчхээд цааш нь зах зээлийн үнээр түрээслэн празит шиг амьдардаг нөхөд бий болчхож. Шилэн ажиллагаагаар бүгдийг нь ил тод болго гээд байгаа юм.
Б.Цэнгэл дарга аа, төрийн өмчийн байруудыг 5-6 мянган төгрөгөөр түрээсэлдэг нөхдийг ил болгоё. Энэ мэдээллийг явуулж өгөөч.
Өнөөдөр 5-6 мянгаар түрээслэчихээд дотор нь барилга барьчихдаг. Гар гэхээр “тэгвэл бид мөнгөө нэхэмжилнэ, хэдэн тэрбумаар завсар хийчихсэн” гэж тайлбар тавьдаг. Ингэж "празит "хийдэг хүмүүсээр дүүрчихлээ. ТУЗ-ийн гишүүдийн цалин хөлс, нэр усаа дуусгаж өгөөч" гэв.
Д.Батчулуун