УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хуулийн төслийг дэмжиж байна. Параламентэд суудалтай гурван намын хүрээнд биш. Маш олон улс төрийн институтийн саналыг тусгасан. Олон дэвшилттэй заалт бий. Парламентын ардчиллыг бэхжүүлэх талаар их ярьж байгаа ч иргэд нам муухай хүнээ сонгоно гэж ярих болсон. Үүнийг засах арга хэрэгсэл нь намууд нь үнэт зүйл дээр нэгдээд сахилга баттай үйл ажиллагаа явуулж байж бодлого ярьдаг, санхүүждэг, кноппдог парламенттай байж биелэлээ олно. Гэтэл энэ асуудал олон нийтэд буруу ойлголттой байна. Энийг зоригтой хиймээр байна.
Нэгдүгээрт, хатуу гишүүнчлэлийг зоригтой халчихъя. Сум дүүргийн түвшинд хуваагддагаа болих хэрэгтэйг иргэд хэлж байна. Одоо л эр зоригтой шийдэж, төрийг цэгцлэх шаардлагатай.
Сум хороо, дүүрэгт намын туг заларч байна. Энэ нь маш их зардлыг бий болгож байна. Энэ системийг эвдэх хэрэгтэй. Залуус эмэгтэйчүүд, үйл ажиллагаанд чөлөөтэй орж чадахгүй байна. Гар утас гараад ирчихсэн зардал шаардлагагүй болсон.
Аймаг, сум бүрт намын үүр байгуулах, хатуу гишүүнчлэл Монгол Улсыг торлож байна. АН, МАН-ынхан одоо больё. Дэлхийд ийм юм байхгүй шүү. Бүртгэлийн асуудал өнгөрсөн хугацаанд хэцүү байсан. УДШ-д бүртгүүлэхдээ заавал СЕХ-д өгөх болж байна. Үүнийгээ эргэж хармаар байна" гэв.
Д.Батчулуун