УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Монгол Улсын төрөөс шударга ёс тогтоох, авлигал хээл хахууль, хүнд суртлыг арилгах чиглэлд бодлогын ахиц дэвшил гарч байгаа.
Улс төрийн намаар дамжиж төрийн эрх мэдлийг авдаг. Тийм учраас улс төрийн намын төлөвшил маш чухал.
Хуулийн төсөлд хоёр сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд дараалан нэр дэвшүүлээгүй бол идэвхгүй хэлбэрт шилжүүлнэ гэсэн заалт бий. Миний санахад, идэвхгүй байдалд оруулах юм уу, эсвэл татан буулгах асуудал юм уу. Хатуу гишүүнчлэлийг яаж зохицуулж байна? Намын санхүүжилтийг яаж зохицуулж байна вэ" гэв.
Д.Батчулуун