УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "ҮХНӨ-өөр 2019 онд улс төрийн намыг хариуцлагатай болгох, нээлттэй болгох чиглэлд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийг Улс төрийн намын хуульд тусгахаар Ерөнхийлөгчөөс хуулийн төсөл санаачилж УИХ-д оруулж ирж байна. Хуулийн төслийг дэмжиж байна. Намууд, иргэдээс хэрхэн санал авч тусгасан бэ. Намууд хурлаа хийдэггүй, төлөөллийн гүйцэтгэх байгууллагаа сонгодоггүй. Дотоод ардчиллыг сайжруулах чиглэлээр ямар өөрчлөлт тусгагдав. Улс төрийн нам үүсгэн байгуулахад 801 гишүүнтэй байна гэх тоо бага байна. Анхан дунд шатны зохицуулалтыг оруулж ирээгүй байна. Дүрмээрээ зохицуулах уу, яаж авч үзсэн бэ. Уг хуулийн хэрэгжилт хэзээнээс хэрэгжих вэ" гэв.
Д.Батчулуун