“ШИНЭ НАМ”-ын гишүүд дэмжигчид өнөөдөр С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр тус намын гишүүн Ж.Батзандан сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр “Зориг агсан бол Монголын эрх чөлөөний бэлэг тэмдэг, агуу удирдагч юм. Монгол оронд хүний эрхийн зөрчил хэрээс хэтэрч, үзэл бодлоо илэрхийлсэн хүн болгоныг шоронд хорьдог харанхуй нийгэм, харанхуй цаг үе нөмөрч байна. Эрх баригчид олон залуусыг шоронд хорьж байна. ШИНЭ НАМ-аас С.Зориг агсаны хэрэг дээр сүүлийн дөрвөн жил анхаарал хандуулж ажилласан. С.Зориг агсаныг хороосон нөхөд олдохгүй байгаа. Жирийн ардын хүүхдүүдийг хэлмэгдүүлэх гэж оролдсон бузар хэрэг өчигдөр төгсгөл боллоо. ШИНЭ НАМ С.Зориг агсаны үйл хэрэг, үзэл санааг цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлье. МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцсэн гэж намайг шоронд хорьсон юм. Ж.Батзандан шударга ёсны төлөө тэмцсэн учраас ялах болно. Удахгүй цагаатгах болно. Магадгүй би амьдралдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шоронд хамгийн олон удаа эргэсэн УИХ-ын гишүүн байсан байх. Үнэн яллаа, тэдний гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе" гэв.
Сэтгэгдэл (1)