УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулинд ил тод байдлыг хангах чиглэлээр сайн зохицуулалт орсон. Авлигалын төсөөллийн ил тод байдалд улс төрийн намын ил тод байдлыг үнэлдэг. Ил байхыг Шилэн дансны хуульд заасан байгаа.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар төрийн байгууллагын нууц гэж дардаг олон мэдээллийг ил болгох үүргийг мэдээлэл хариуцагч нарт хүлээлгэсэн. 5000 гаруй мэдээлэл хариуцагч дотор улс төрийн нам ордог.
Улс төрийн нам 68 төрлийн мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд 68 мэдээллийг илгээхгүй байна. “0” үнэлгээтэй байна. Улс төрийн намуудын худалдан авах ажиллагаа, төсөв санхүү, хандив, гадаадад ямар хүн сурсан мэдээллийг ил болгох нь улс төрийн намын үүрэг. Мэдээллийг ил болгохгүй бол хариуцлагажуулах хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)