Хоёр жил талцсан АН-ынхан эвлэлдэн нэгдлээ. Эргэн сануулбал, ээлжит сонгууль хаяанд тулсан цаг үед даргагүй, тамгагүй талцаж хуваагдсан Ардчилсан нам өнгөрөгч арванхоёрдугаар сард эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ажилласан. Ингээд Үндэсний Бодлогын хороог амжилттай хуралдуулж, намын даргаараа Л.Гантөмөрийг сонгосон.
Харин өнөөдөр Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны төрсөн өдрөөр энэ нам бүрэн бүтэн боллоо.
Тодруулбал, С.Эрдэнэ намын тамгаа шинэ даргад гардуулж, нэгдэж, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Ардчилалд хайртай хүн бүрийн асуултын хариулт ийнхүү эцэс болж байна. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын ҮБХ-ны дарга Ж.Батсууриар ахлуусан Эв нэгдлийн ажлын хэсгийн ажлын үр дүнд энэ нам нэг тамга, нэг даргатай, нэгдмэл удирдлагатай болж чадлаа.
А.Бат