Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хэд хэдэн ойгомжгүй асуудал миний кэйс дээр гарч ирлээ. Нэгдүгээрт, Би УИХ-ын гишүүн болохоосоо өмнө бизнес эрхэлдэг байсан. 2018 оны наймдугаар сараас 2020 оны нэгдүгээр сарыг хүртэл Канад улсад оюутан байсан. Амралтаараа Монголд ирдэг байсан. Яриад байгаа тэр компаниар дамжуулж зээл авсан гээд байгаа юм. Би өөрөө тийм зээл аваагүй. Мөн хатгасан гээд байгаа, би хөгжлийн банканд нэг ч хүн танихгүй. 12,9 хувиар зээл аваад төлчихсөн. Тэр компани нь төлчихсөн юм билээ.
Хөгжлийн банк нь хохиролгүй гэх бичиг өгчихсөн байсан. Гэтэл өнөөдөр хохиролтой гээд байна. Ямар хохирол учруулсан юм мэдэхгүй. Зөвхөн хүүнд 10-аад тэрбум төгрөг төлсөн. Хугацаанаасаа өмнө төлсөн хоёрхон компани байна лээ.
Сошиалаар хүнийг гүтгэсээр байгаад, яллачихдаг байдлыг ойлгохгүй байна. Г.Амартүвшин гэдэг хүнтэй нэг ажлын хэсэгт суугаад Банкны тухай хуулийг батлуулсан. Өөр яаж намайг Г.Амартүвшинтэй холбоод байгааг ойлгохгүй юм" гэв.
Д.Батчулуун