Ардчилсан намын удирдлагууд С.Зориг агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Энэ үеэр Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Үндэсний лидерүүдийн маань нэг С.Зориг агсаны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Ардчилал, шударга ёс, эрх чөлөө, хувийн өмч гээд ардчилсан намын үнэт зүйл, үзэл санааны эцэг болсон хүнийхээ хөшөөнд Ардчилсан намын удирдлагуууд хүндэтгэл үзүүлж байна.
Энэ өдөр Ардчилсан намын дотоодод үүсээд байсан асуудалд цэг тавьж, Ардчилсан нам нэг удирдлагатай, нэг зорилготой, нийгэм улс төрийн олон чухал асуудлуудыг шийдэх ажилд ханцуй шамлан нэгдэж орох сайхан үйл явдлыг эхлүүлсэн өдөр тохиож байна.
Монголд ардчилал шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөө манлайлах хүндтэй үүргийг хүлээж байгаа Ардчилсан намын дарга Л.Гантөмөртөө амжилт хүсье. Ардчидлал, шударга ёсны тугийг өндөрт өргөж, явж чадна гэдэгт итгэж байна. Нийт журмын нөхөд, ардчиллыг дэмждэг иргэддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид цаашид нэг санаа зорилготойгоор тэмцэх болно" гэв.
Д.Батчулуун