Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шүүр ажиллагааны хүрээнд 3000 гаруй байгууллгаас мэдээлэл ирүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 1343 байгууллагаас мэдээллээ ирүүлсэн байна. Үүнээс 183 байгууллага нь ямар нэгэн төрлийн зөрчилгүй гэсэн бол 1163 нь тодорхой зөрчилтэй байгаа тайлангаа ирүүлсэн.
Нийт 4220 зөрчил байгаа тайлангаа ирүүлжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 187 албан тушаалтныг чөлөөлж, 27 хүнд сахилгын арга хэмжээ авч, 172 зөрчлийг арилгуулсан байна" гэв.
Сэтгэгдэл (1)