Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр "УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Ж.Мөнхбат Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр гурав хоногийн өмнө эх орондоо ирсэн. Түүний хувьд ээжийгээ гадаадад эмчлүүлнэ гэдгээ мөрдөх байгууллагадаа хэлээд явсан. Тэр хүрээндээ буцаж ирээд хэргээ шалгуулж байгаа. Шувуу ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АТГ-ын дэд даргаар шинэчлэгдсэн мэдээлэл өгүүлнэ" гэв.