Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "С.Зориг агсаныг улс төрийн зорилгоор алсан гэх хэрэгт шалгагдаж гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын дээд шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн.
1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгаж эхэлж байна.
Энэ бол олон улсын хүний эрхийн байгууллагуудын цаашид судалж, дахиж ийм үйлдэл гаргахгүй байх үйлдэл. Хүчээр хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүсэн хэргийг цаашид судална. Мөн улс төрийн зорилготой энэ хэргийг шалгана" гэв.
Д.Батчулуун