УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нүүрсний хулгайн хэргээс зугтан гадаад улсад түр оршин сууж байгаа тухай мэдээлэл гарсан. Тэгвэл эрхэм гишүүн үүнийг үгүйсгэж цахим хаягтаа ийн бичжээ. Тэрбээр "УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа. Намайг гадаадруу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа..." гэв.
Сэтгэгдэл (2)