Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Шүүх хурлын даргалагч шүүгчээр Ж.Болдбаатар ажиллаж байгаа бөгөөд уг хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэн шалгаж буй.
Тэгвэл дөрвөн хуулийн этгээдийг хөгжлийн банкны хэрэгт хэрхэн холбогдсон талаарх мэдээллийг танилцуулж байна.
НЭГ. “НВЦ” ХХК
Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан “НВЦ” ХХК 2004 оны арваннэгдүгээр сард үүсгэн байгуулагджээ. Ерөнхий захирлаар Ц.Баатарбилэг ажилладаг. Тус компани Монгол Улсын хилээр үржлийн дэгдээхэй, үржлийн өндөг импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Компанийн еөрнхий захирал Ц.Баатарбилэг нь хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүний нэг юм. “НВЦ” ХХК Хөгжлийн банкнаас 21 сая ам.доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл авч, зориулалт бусаар зарцуулжээ. Тухайлбал, авсан зээлээрээ банк болон бусдаас авсан өр төлбөрийн зээлийг төлж барагдуулах замаар гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд тус компанийг хөгжлийн банкны “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгаж байгаа юм.
ХОЁР. “ИНЖИР” ХХК
Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан “Инжир” ХХК нь 2006 ны зургаадугаар сард үүсгэн байгуулагджээ. Ерөнхий захирлаар Б.Батбаатар ажилладаг. Тус компани гадаад худалдаа, модон эдлэл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. “Инжир” ХХК хөгжлийн банкнаас 1,790,000 ам.доллар буюу 4,344,330,000 төгрөгийн зээлийг хууль бусаар гаргуулан авчээ. Мөн “Бэрэн групп” ХХК-д давуу байдал олгосон тухай нээлттэй сонсголын үеэр яригдаж байсан билээ. Ийнхүү тус компани хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан байна. Иймд тус компанийг “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй.
ГУРАВ. “ГАНХҮДЭР ОРД” ХХК
Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан “Ганхүдэр орд” ХХК нь 2012 ны гуравдугаар сард үүсгэн байгуулагджээ. Үүсгэн байгуулагч нь Л.Ням- Очир юм. Тус компани гадаад дотоод худалдаа, төмрийн хүдэр нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. “Ганхүдэр орд” ХХК хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 1,861,211,335,12 төгрөгийг зээлийн гэрээний зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлджээ. Иймд тус компанийг хөгжлийн банкны “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгаж байгаа юм.
ДӨРӨВ. “ХААНЫ ХАРГУЙ” ХХК
Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан “Хааны харгуй” ХХК нь 2007 ны наймдугаар сард үүсгэн байгуулагджээ. Тус компани компьютер засвар , худалдааны зуучлал, гадаад худалдаа, ашигт малтмалын хайгуул эрхлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Хөгжлийн банкны “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдууоан шалгагдаж буй.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)