Улаанбаатар чуулгын байранд
09:00 цагт Хөгжлийн Банкны шүүх хурал үргэлжилж байна.
Монголбанканд
09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, Монголбанк, Монголын банкны холбоо хамтран “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн ерөнхий нөхцөл, шаардлага” сэдэвт сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Төрийн ордонд
09:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл сонсоно.
13:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ундны усны хангамж, нөөц, аюулгүй байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсоно.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-д
10:00 цагт Үндэсний Статистикийн Хороо, МҮХАҮТ хамтран “Монгол Улсын экспортлогч ААН-үүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнг танилцуулна.
“Блю Скай” зочид буудалд
10:00 цагт Монгол Улс ирэх долдугаар сард НҮБ-ын Улс төрийн дээд түвшний форумд тайлагнах "Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэл"-ийн төслийг танилцуулж, оролцогч талуудын санал зөвлөмжийг авах хэлэлцүүлэг болно.
“Монгол Ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт "Өв соёл эх эрдэнэ холбоо" ТББ-ын ээжүүдийн зөвлөлөөс үр хүүхдүүдээ цахим гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах хууль батлуулахыг шаардаж, УИХ, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлж байгаа талаараа мэдээлнэ.
НЦУГ-ын байранд
11:00 цагт өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдийн гэмт хэргийн талаар мэдээллийг өгнө.
Хангарди ордонд
11:00 цагт Энхтайваны гүүрний доорх дулааны шугамд гэмтэл гарсан асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өгнө. Энэ үеэр 2023 онд дулааны шугамын засвар үйлчилгээний чиглэлээр хийх ажлын талаар мэдээлэл авах боломжтой.