УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэллээ.
Хуралдаанаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийн төслийг хэлэлцэхээр товложээ.
УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт “Түр хороо сонсголоор цуглуулж шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хаалттай хуралдаж тайлан болон санал, дүгнэлт гаргана” хэмээн заасны дагуу Хянан шалгах түр хорооны хурал хаалттай горимд шилжин хуралдаж байна.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газрын ХМОНХГ
Сэтгэгдэл (1)