МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, "Энэ удаагийн өргөн барьсан улс төрийн намын тухай хууль бол сүүлийн 20-иод жил анх удаагаа шинэчилсэн найруулга орж ирж байгаа томоохон хуулийн төсөл юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний эв нэгдлийг хангах чиг үүрэгтэйн хувьд улс төрийн намуудын тухай хуулийг санаачилсан. Парламентад суудалтай болон парламентын гаднах улс төрийн намууд энэ хуулийн төсөл дээр хамтарч ажилласан. Энэ улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгасан онцлох 4 өөрчлөлт бий. Үүнд,
- Улс төрийн намыг хариуцлагажуулах, хариуцлагыг нь дээшлүүлэх. Тухайлбал, хоёр сонгууль дараалан оролцоогүй эсхүл оролцсон ч амжилт гаргаагүй бол идэвхгүй байдал руу шилжүүлэх, цаашлаад хариуцлага тооцох, тараах зэрэг арга хэмжээ авна
- Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах гол чиглэл
- Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох
- Улс төрийн намыг бүртгэл, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргүүдийг СЕХ-нд хариуцуулна" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (2)