УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл өглөө. Бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг намын бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн өргөн барьсан улс төрийн намын тухай хуульд ардчилсан намын зүгээс нэлээд олон санал өгсөн. Зарим нь тусгагдсан. Зарчмын хувьд Ардчилсан намын хоёр гурван зүйлийг баримталж байгаа.
Монголын өнөөгийн улс төрийн тогтолцоонд эх барьж байгаа нам төр болоод хувирчихдаг. Төр өөрөө эрх барьж байгаа намын дэмжлэг үзүүлдэг хэсэг болоод хувирчихдаг. Ийм уламжлал өнгөрсөн хугацаанд явж ирсэн.
Эрх барьж байгаа намын заавар шийдвэрээр нөгөө улс төрийн намынхаа дотоод үйл ажиллагаа оршин тогтнох хэсэгт нөлөөлж болдог практикийг ардчилсан нам туулсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)