Ардчилсан намын бүлэг 13 гишүүнтэй. Үүнээс нэг гишүүний буюу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж, “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан, хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан гэх хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь (Хөрөнгө завших) заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
АН-ын бүлгийн нэгэн гишүүний бүрэн эрхийг ийн түдгэлзүүлэн шалгах болсныг хүмүүс эрх баригчидтай холбон ойлгож байгаа. Гэтэл үнэндээ Ажнай Д.Бат-Эрдэнийг захиалагч нь АН-ын О.Цогтгэрэл байж болзошгүй байна.
Учир нь, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс өмнөхөн тэдний дунд маргаан үүсэхэд О.Цогтгэрэл түүнийг “Нүүрсний хэргээр явуулна аа” хэмээн заналхийлсэн аж. АН-ын бүлгийн хоёр гишүүн ингэж маргалдах шалтгаан нь мөнөөх л дарга цэргийн тамга тэмдгээс болжээ. Өдгөө УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллаж байгаа ч түүнийг хүлээн зөвшөөрдөггүй гишүүд бүлэг дотор нь байсаар буй. Тэдний нэг нь Д.Бат-Эрдэнэ. Тэрбээр АН-ын бүлгийн даргад Б.Пүрэвдоржийг дэмжиж, О.Цогтгэрэлээс бүлгийн даргыг авна хэмээж байжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)