УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зүгээс "Оюу толгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан далд уурхайгаас Монгол улсад ноогдох үр ашгийн тухай Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 4 сарын 10-ны өдөр асуулга тавьжээ. Үүнд:
- Монгол улсын ноогдол ашиг авч эхлэх албан ёсны баталгаат хугацаа хэзээ вэ? (Далд уурхайн нээлтийн үеэр 2032 оноос эхэлж ашиг авна гэсэн. 10 жилийн дараа зарим яамдуудад байгаа тооцоолол нь 2037,38 он гэсэн байна)
- 2023-2041 он гэхэд Монгол улсын төсөвт ямар хэмжээний орлого орох вэ, эдийн засгийн бусад үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
- Гүний уурхай ашиглалтад орсноор хэрэглэгдэх усны хэмжээ ямар байх вэ? (Говь нутагт гүний ус бол маш их үнэ цэнтэй). Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь хэр байх талаар судалгаануудыг танилцуулна уу?
- Нэг тонн зэсэд байгаа алтны хэмжээ, бусад дагалдах элементүүд ямар байх вэ, үүний нарийвчилсан тооцоог хийх (2021 оны статистик мэдээгээр 136 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод 300 сая долларын алт ялгаж авсан байна)
- Оюу толгой төсөл дээр лаборатори байгаа. Монгол улс тусгай байгуулах уу, хамтарч ажиллах уу?
- Гаргаж байгаа алтнаас Монголын талаас худалдаж авах боломж байгаа юу, энэ талаар ямар ажил хийж байгаа вэ?
- Монгол улсын нийт өр 33,4 тэрбум доллар байгаа. Үүнээс засгийн газрын өр 8 тэрбум доллар, урьд хийсэн тооцоогоор 2021 он хүртэл үүссэн 2,3 тэрбум долларыг тэглэсэн гэж, гэтэл манай гадаад өрнөөс хасагдаагүй, энэ чиглэлээр ямар алхам хийх гэж байгаа вэ?
- Монгол улс нэг хүнд ноогдох гадаад өрөөрөө дэлхийд тэргүүлж байна. Оюу толгойн өр бол 12,5 тэрбум доллар байгаа. Энэ өрийг бууруулах чиглэлд ямар ажил хийж байна вэ?
- ЗГ-ын 2021 оны "Оюу толгой"-н ордоос Монгол улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх тухай 103 дугаар тогтоол гэж гарсан. Энэ тогтоолын хэрэгжилт ямар байна вэ? гэжээ.
Мөн хариултыг нь нэг сарын дотор өгөхийг хүсэж, УИХ-аар нээлттэй хэлэлцүүлье гэсэн санал тавьсан байна.
М.ДЭВЭЭЖАРГАЛ
Сэтгэгдэл (3)