УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийгхэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Салбарын сайд хуулийн төслийг үгүйсгэж байгаад харамсч байна. Малчид ЭМД, НДШ төлөөгүйгээс болоод асар их хохирч байна. Хэдийгээр даатгалын шимтгэл төлөх нь сайн дурын боловч хүчээр шууд авч болохгүй байна. Өнөөдөр нэгэнт бодит байдалд ийм үзэгдэл байгаа учраас, нөгөө талаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх бололцоо үүснэ.
Малчид эрүүл мэндийн үйлчилгээг цаг хугацаанд авч чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Тиймээс орлого олдог үед нь өөрсдийн сайн дураар нь авдаг байя.
Малчин өөрийнхөө арьс ширийг тушааж, түүнийхээ зөрүүнд эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлнө. Хоёр талдаа ашигтай хуулийн төсөл байгаа юм шүү" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)