УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийгхэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчид үр тариа ноос сүүний урамшуулал гэх мэтээс Нийгмийн даатгал авна гэсэн хуулийн төсөл орж ирж байна. Авч болно, үгүй ч байж болно гэх юм. Аливаа хууль тодохой байх ёстой.
Малчид тариаланчид тэр бүр бэлэн мөнгөгүй байдаг. Ер нь 1960 оноос хойш сан бүрдэж байгаа. Тасрах, тасрахгүй байх хамаагүй.
Бөөрөнхий үзэл бодолгүй хууль оруулах нь учир дутагдалтай" гэв.
Д.Батчулуун