УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Ирэх жил болох сонгууль яах вэ. Хүүхдийн мөнгөний асуудлыг шийдэж өгөөч ээ гэж иргэд хэлж байна. Х.Булгантуяа яаж шийдэж байна уу гэхээр манай тойргийн хүүхэд юм байгаа юм. Тэрний мөнгийг нь өгчөөч гэдэг. Манай Ерөнхий сайдын нутгийн хүүхэд ирчихсэн байна. Тэрний мөнгийг өгөөрэй гэхчлэн өргөдөлд хариу өгдөг болчихлоо. Яагаад ялгаварлаад байгаа юм.
Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг Засгийн газар яаралтай шийдэх ёстой. Нийгмийн даатгалын багц хууль дахиад л Боловсролын хуулийн араас орох нь. П.Анужин дарга хуулийн ажлын хэсгээ яаралтай ажилд оруул.
Т.Аюурсайхан сайд баахан юм оруулаад ирчихсэн. Түүнийгээ цэгцлээд, хоёр хуулийн төслийг хамтатган оруулж ирэх шаардлагыг байнгын хорооны даргаас шаардаж байна. Сайд ажлаа хийх хэрэгтэй байна. Г.Занданшатар даргыг зад шүүжлээч ээ гэж ард түмэн шахаж байна. Уучлаарай, микрофон барьдаг хүнийг хамаагүй шүүмжилж болдоггүй юм байна" гэв.
Д.Батчулуун