Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Д.Сумъяабазар хоёр муудалцсан уу?
Юугаа булаацалдаж, Д.Сумъяабазартай муудалцах вэ. Би ажлаа хий гэдэг албан шаардлагыг л тавьдаг. Төр засгийн зүгээс төсөв хөрөнгийг нь шийдээд өгнө, хотын асуудлуудаа шийд л гэдэг. Өнгөрсөн намраас хойш миний эцэг эх, удам судрыг үгүйсгэсэн, үр хүүхэд тэр дундаа охин үр рүү маань чиглэсэн хүн сонсохын аргагүй гүтгэлэг доромжлол явсан шүү дээ. Түүндээ өөрийн биеэр ирж надаас уучлалт гуйсан. Манай гэр бүл 30 жилийн турш бизнес эрхэлж, олон хүнийг ажлын байраар хангаж, бүтээн байгуулалт хийсэн. Би гэр бүлийн гишүүд, бусад бизнестээ хууль зөрчиж олгосон зүйл, янз бүрийн хулгай хийсэн асуудал байхгүй. Нэг хэсэг Улаанбаатарын бүх газрыг л би авчихсан юм шиг гүтгэсэн.
Одоо бол хотын даргад түүхэндээ байгаагүй дэмжлэгийг үзүүлж байгаа.
Өмнөх хотын дарга нарын үед өдөр шөнөгүй ажилладаг байсан, ажлаа хий л гэсэн шаардлага тавьсан.