УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ.
Тэрбээр "Бид өөрсдийнхөө тухай хуульд их анхаардаг болжээ. Дахиж яаж сонгогдох уу гэдэгт анхаарч байна. Бид хойч үеийнхэндээ анхаарлаа сулруулмааргүй байна. Боловсролын тухай хууль гурван жилийн өмнө орж ирсэн.
Боловсролын тухай хуульд бид хойрго хандаж байна. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-аар хэлэлцүүлэхээр хойш тавьж байгаа юм байна.
Хүүхэд бүрт амьдралын гараагаа ижил тэгш эхлүүлэх нь УИХ-ын амин үүрэг. Монгол Улс шиг эрүүл мэнд, боловсролын салбараа зах дээр гаргаад тавьчихлаа. Ийм гунигтай байдлыг мэдэхгүй мэт байгаа нь харамсалтай" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)