УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Зарчмын хувьд дэмжиж байгаа. Зардал бууруулахад яг ямар тодорхой заалтууд туссан бэ. Улс төрийн намын зовлон бол сонгууль. Сонгуулийн хоёр том зовлон бол ухуулагчийн урамшуулал, хэвлэл мэдээллийн зардал юм.
Ухуулагч сайн дураараа ажилладаг тогтолцоог хийе гэж ярьдаг. Гэхдээ энэ сонгуульд хийхгүй бол зардал буурахгүй.
Хэвлэл мэдээллийн зардлыг бууруулахад хийж чадах юм байна уу. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод байлгахад ямар санал байна вэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)