УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Үндэсний эрх ашгаа бодвол пропорциональ систем байх шаардлагатай. Одоо төсвийн хөрөнгө оруулалт хуваарилалт тойрог дагасан нь буруу байна. Үүнд санал нийлдэг. Н.Алтанхуяг гишүүн зовлон жаргалыг сайн хэлэх ёстой. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад 50 хувь нь жагсаалтаар орж ирсэн. Засгийн газар унахад жагсаалтынхан унацгаасан.
Жагсаалтад нэр дэвшигчдийг Засгийн газрын гишүүдэд давхар ажиллуулахгүй байх нь зүйтэй. Хуульдаа тусгах ёстой.
Сонгуулийн зардлыг бууруулахын тулд хэвлэх материалыг буулгаж үзсэн. Буудаггүй юм билээ. Бүх намууд хамтарсан сурталчилгаа хийе. Мэтгэлцээд явъя л даа. Хоёр талын ач холбогдолтой" гэв.
Д.Батчулуун