УИХ-ын нэгдсэн чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэхдээ, "Бусад улс төрийн намуудын байр суурийг хүндэтгээч гэж хүсэж байна. Тухайлбал, ХҮН намын хувьд манай жагсаалтад хамгийн их санал авахаар, нэр төртэй улс төрчдийг бид оруулна. Бусад улс төрийн намуудыг ч ингэж оруулна гэдэг хүлээлттэй байгаа. Түүнээс манай нам л ялж байвал хамаагүй, манай намын энэ нөхдүүд л сонгогдчихвол хамаагүй гэх биш.
Ард иргэдээс санал авахын тулд дэвшилттэй, зөв үзэл баримтлалтай, эрүүл саруул улс төрчдөө жагсаалтад оруулах байлгүй дээ.
Оруулаагүй бол дугуйлахгүй байя гэдэг акцыг хамтдаа хийе гэж бодож байгаа. Үнэхээр хулгай хийчихсэн, олон дахин сонгогддог нөхдүүд жагсаалтад орж ирвэл хүний, өөрийн нам гэхгүйгээр иргэдэд мэдээллийг өгье. Ингэж жагсаалтыг цэвэрлэх ёстой юм. Энэ бол иргэдийн сонгох эрх. Иргэдийн өмнөөс "ингэчихнэ шүү дээ" гэсэн байдлаар явж байгаа нь ардчилсан ёс биш шүү" гэв.
М.Дэвээ