УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Үндсэн хуульд шууд гэж заасан. Тэр нь зөвхөн мажоритар байна гэдэг нь нэг ойлголт. Олонхын пропорциональ байж болно гэдэг ойлголт олон жил яригдсан. Холимог тогтолцоогоор 2012 онд сонгууль явсан. Маргаантай байсан асуудлууд хамгийн сүүлд байсан цэцийн шийдвэрээр холимог юм уу пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчсөн зүйл болохгүй гэдэг дүгнэлт гарсан. Энэний дагуу хагас нь олонхоор, хагас нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явах хуулийн төсөл өргөн барьсан.
Хоёрдугаарт, байнгын хороонд өчигдөр гарсан асуудлын нэг нь газар нутгийн орон нутгийн төлөөлөл 38 байх нь эрх ашгийг хангах хэмжээний хүрэлцээтэй тоо биш гэсэн саналууд гарсан.
Биднийх бол төрийн нэгдсэн том бодлого, газар нутагтай холбоотой бодлого тэнцүү хэмжээтэй явж байж улс орны хөгжил дэвшил аюулгүй байдал тал дээр зохистой харьцаа байна гэж үзэж ийм тоо оруулсан. АН-ын зүгээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд 28:48 гэсэн тоо явж байгаа. Энэ хуулийг мөн хэлэлцэнэ. Түүнд харьцааны асуудал яригдана" гэв.
Д.Батчулуун