УИХ-ын нэгдсэн чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Тэрбээр, "Ер нь ардчиллын зарчим олонхоороо, олон санал авсан нь л явна шүү дээ. Ард түмнээр шүүрдүүлсний буруу гэж байхгүй, үүнд гоншгоноод байх хэрэггүй.
Доржханд аа, санал авч чадахгүй байгаа бол хохь нь шүү дээ. Ялахын төлөө бай л даа, сайн хатууж, зөв удирд, зөв хүмүүстэйгээ нөхөрлө, намаа зөв авч яв, энэ чинь олонхийн итгэлийг авах асуудал. Энэ бол цэвэр ардчиллын зарчим. Би шүүрдүүлэхгүй, шүүлгэхгүй болно гэдгийг аюул гэж бодож байна.
Танайхан бол санал авахгүй Доржханд аа, манайхан бол авна. Бид нар иргэдийнхээ саналыг намд өгөх гэж байгаа гэдгээ л бодох хэрэгтэй. Муухай шдээ, ард түмнийхээ саналыг авчихаад. Намайг гаргаад өгөөч гэж зөндөө л гоншгонож гүйсэн. Энэ хууль батлагдахгүй ч байж магадгүй, та нар ард түмэн дээр очно шүү. Хараарай, гарах нь уу үгүй юу. Эцсийн дүндээ ард түмэн л шүүнэ. Энэ хуулийг зүтгүүлж байгаа намуудыг сонгохгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл та нарын саналыг хулгайлж байгаа учраас, сонгох эрхийг булааж авч байгаа учраас. Ард түмэн болон үндсэн хуулийнхаа эсрэг байгаа учраас сонгохгүй байх хэрэгтэй. Үндсэн хуульдаа хийгээд яв л даа тэгвэл надад ярих юм алга" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)