УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Үндсэн хуулиараа иргэд өөрсдийн төлөөллийг сонгоно гэсэн заалттай. Одоо холимог тогтолцоог оруулж ирэхээр иргэдийн Үндсэн хуулиар төрийн эрх барих онцгой эрх, төлөөллийн зарчмаар хэрэгжүүлэх шууд сонгон гэх зарчим зөрчигдөх үү. Малчид дэлгүүрт ороод дээлийн өнгө авахдаа гараараа имэрч үзэж байж сонгодог. Төрийн төлөөлөх хүнээ халуун гараараа барьж дотоод сэтгэл рүү өнгийж үзэж байж сонгоно гэдгийг ярьдаг. Холимог болгосноор Үндсэн хуультай зөрчилдөх үү?Сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудал руу орж байгаа бол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах юм уу? Мандатын асуудлыг өөрчилж байгаа юм. 76-ийн 38-ийг тойргоос, 38-ийг нь жагсаалтаар сонгох юм байна. Монгол Улсын нэг онцлог байна. Асар том газар нутагтай, засаг захиргааны том бүтэцтэй. Мандатын тоо илүү байх ёстой. Та бүхэн ямар үндэслэлээр нь 50 нь мажоритар, 50 нь пропорциональ гэж оруулж ирж байгаа юм. Жагсаалтад иргэд эргэлдэг. Ямар шалгуураар жагсаалтад орох вэ гэдгийг тодорхой болгох боломж байна уу? СЕХ-д техникийн боломж байгаа юу. Нэг өдөртөө сонгууль багтах уу" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)