УИХ-ын Чуулганы үдээс хойшх хуралдаан болж байна. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Сонгуулийн хуулийн төслийг дэмжиж байна. Сонгуулийн төгс төгөлдөр тогтолцоо гэж хаана ч байхгүй. Гэхдээ сонгууль дөхөхөөр тогтолцоогоо өөрчлөөд байх юм уу. Төлөөллийн зарчим бол хүн ам, газар нутгийн хэмжээгээр барьж явах ёстой. Говьсүмбэр аймаг 10 мянга хүрэхгүй сонгогчтой. Гэтэл Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймаг 100 мянга гаруй хүн амтай. Хэрэв энэ тооны асуудал хөдөлбөл Үндсэн хуулинд өөрчлөлт орох юм уу, яах юм. Сонгуулийн зардлыг танах нь зөв” хэмээн асуулт асууж, санал хэлэв.
Б.Бат
Сэтгэгдэл (1)