Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар "Шувуу" ажиллагааг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Шувуу ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр иргэн Т.Бадамжунайг шилжүүлэн авах үйл ажиллагааг явуулсан. Мөн иргэн Ж.Төгсбаяр Унгар улсаас өөрөө холбогдоод хэргээ шалгуулъя гээд ирсэн. Иргэн П.Болортуяа БНСУ-аас ирээд хэргээ шалгуулж байгаа. Эдгээр иргэнд хилийн хориг тавьсан.
Хэрэгт шалгагдаж байхдаа гадаад руу оргон зайлсан хүмүүсийг ойрын үед БНСУ-аас албадан авч ирэх ажил хийгдэж байна. Одоогоор эдгээр хүний нэр усыг хэлэх боломжгүй.
"Тавантолгой төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг авч ирэх ажиллагаа хийгдсэн тохиолдолд мэдээлэл өгнө. АНУ-ын ЭСЯ болон аюулгүй ажиллагааны холбогдох албаныхантай оргон зайлсан хүмүүсийг авч ирэхээр ярьж байгаа. Ж.Мөнхбат мөрдөгчтэйгөө холбогдож байгаа гэсэн мэдээллийг авсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)