УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Ёс зүйн хороо Төрийн албаны зөвлөлийн дэргэд хэрхэвч байж болохгүй. Нэгдүгээрт, төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хяналт тавих, сонгон шалгаруулалт зохион байгуулах үүрэгтэй.
Ёс зүйн хариуцлагын асуудал ажил олгогч буюу Засгийн гарын чиг үүрэг. Тиймээс энэ зөвлөл ЗГХЭГ-т байх ёстой. Яамдын сайд нар дэргэдээ ёс зүйн зөвлөлтэй байх ёстой.
Тэд нар нь нэгдэж хүний нөөцийн менежер буюу Засгийн газарт байх ёстой. Хүний нөөцийн менежерийн үүргийг ТАЗ гүйцэтгэх ёсгүй" гэв.
Д.Батчулуун