УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хуулийн төслийг дэмжиж байна. Энэ бол цаг үеэ олсон хууль. Төрийн албаны зөвлөл шүдгүй арслан шиг боллоо.
Говь-Алтай аймагт 180 гаруй төрийн албан хаагчийг хууль бусаар халсан. ТАЗ-ийн шийдвэрээр 120-ийг нь буцааж ав гэдэг шийдвэр гарсан. Гэхдээ одоо нэгийг нь ч аваагүй.
Шүүхийн шийдвэр биелүүлдэггүй, ажилд нь авдаггүй. Төсвийн мөнгөөр гараа угаадаг, төрийн өмчийг үнэгүйдүүлдэг байдал уг аймагт гаарлаа. Энэ асуудлыг шийдэхгүй юу. Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудал мөн. Нэг бус удаа ийм зүйл гарсан. Гадаад харилцаатай холбоотой асар том алдаатай бодлого гаргасан. Гаднын улсын дотоод хэрэгт оролцсон мэдээлэл хийсэн" гэв.
Д.Батчулуун