УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хуулийг дэмжиж байгаа. Нийтлэг хэм хэмжээг энэ хуулиар оруулж өгсөн. 7.1.1-тэй холбоотой асуулт асууя. Ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх гэсэн заалт орж ирсэн.
Чин сэтгэлээсээ үйлчилсэнгүй гээд гомдол гаргавал яах вэ. Чин сэтгэлээсээ гэх шалгуурыг тогтоох бололцоо байхгүй. Шударга мэргэжлийн түвшинд ажиллах гэх мэт үгээр тайлбарлавал яасан юм бэ.
Ёс зүйн хороо хариуцлага хүлээх үү. Хөндлөнгийн нөлөөлөлд автахгүй байх гэх мэтээр тодорхой болгох ёстой" гэв.
Д.Батчулуун