УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Цар тахлын хууль хүчингүй болсон. Цар тахлын үед чөлөөлөгдсөн олон хүний асуудал хөндөгдөж байна. Орыг нь ТАЗ захиалга өгөөд, сонгон шалгаруулалт явуулж байх шиг байна. Гэхдээ ТАЗ-д хуулиар олгогдсон эрх байна уу.
Хараад байхад та бүхэн ажлын байрны сонгон шалгаруулалт зарчлачихаад хойшлуулаад байх юм. Зарим тохиолдолд тестийн шалгалтаа авсан хэр нь хойшлуулж байна.
Хойшлуулдаг, хүчингүй болгодог эрх байна уу. Яагаад үзэмжээр хандаад байгаа юм бэ" гэв.
Д.Батчулуун