Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 01 тоот дүгнэлтийг хүлээж авах нь өнөөдөр нэг гартаа сахилга хариуцлага, шударга ёс, төрийн албаны ёс зүй гэж яриад өдөр бүхэн хуралдаад байгаа эрх баригчдын үнэнийг ярьж байна уу, сахилга хариуцлага алдсан хүмүүсийг хамгаалж байна уу гэсэн асуудлыг хөндөж байна. Өчигдөр би ХЗБХ-ны хурал дээр энэ саналаа хэлсэн. Энд УИХ-ын гишүүд гэмт хэрэг үлдсэн нь гурван шатны шүүхээр шийдэгдсэн асуудлыг авч хэлэлцэх нь зүйд нийцэх үү. Шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 42.2-т иргэдийн хурал хэлэлцэнэ гэж заасан байгаа. Энэ хаанаас, ямар гээч нь гараад ирсэн юм бэ. Шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон хүнийг явуулах ёстой. Хэлэлцэхгүй огцруулна гэсэн заалтыг оруулж ирэх хэрэгтэй. ХЗБХ дээр олон гишүүн иргэдийн төлөөлөл гэж их ярьж байна лээ. Өнөөдөр өөрсдийнх нь төлөөлөл болсон хүмүүс МУ-ын хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шийдвэр гарсан байхад түүнийг хаацайлаад байх нь ёс зүйд нийцэж байгаа юм уу, олонхийн бүлгийн гишүү дээ. Шүүхийн шийдвэрийг хэн ч шүүхгүй гээд заачихсан байгаа шүү дээ. Хууль хэлэлцэхээсээ л мордохын хзгай байсан. Ард түмэн биднийг харж байгаа. Ж.Сүхбаатар гишүүний өргөн барьсан хууль хөндөгдсөн учраас намайг ийм зүйл ярьж байна гэж бодож байгаа. Өчигдөр ХЗБХ-ны хурлын Ж.Сүхбаатар гишүүн даргалах ёсгүй байсан.
Ж.Сүхбаатар: Шүүхийн шийдвэрийг хэлэлцээгүй гэдгийг манай их хурлын гишүүд мэдэж байгаа. Би хэлсэн хууль биш ээ. Энэ хуулиуд аль эрт гарсан хууль, одоо ч гэсэн ИХ-ын тухай хуульд шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн Төрийн байгуулалтын байнгын хороогоор ороод л санал дүгнэлтийг нь хэлэлцээд, гишүүдийг олонхоор эргүүлэн татах асуудлыг нь дэмжсэн бол тогтоол батлагдсанд тооцдог шиг ИТХ мөн адил бүрэн эрхийг нь иргэдийн хурал хүлээн зөвшөөрөөд тогтоол гаргачихсан байдаг. Шүүхийн шийдвэр гарангуут төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоно гэхээр Иргэдийн хурал нь тогтоол гаргаж, түүний үндсэн дээр нөхөн сонгууль явуулах ёстой болно шүү дээ.
М.ДЭВЭЭ